Г.Сайнзаяа
01 сарын 05, 2018
Үгүй байх. Магадгүй та утсаа цэнэглэж байна гээд зайг нь улам муутгадаг байх. Магадлал тун өндөр. Та 100% хүртэл нь цэнэглэдэг үү? Шөнөдөө залгаад хонодог уу? Цэнэглэхээсээ өмнө цэнэгийг нь бүрмөсөн дуусгадаг уу? Ингэхээр л таны зай амархан нурж байгаа юм.
Apple компани батерейны насыг уртасгахын тулд утаснуудаа албаар гацаадаг талаар мэдээ цацагдсанаас хойш бараг сарын хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд мэргэжилтнүүд утасныхаа батерейг хэрхэн удаан ашиглах талаар л голчлон ярилаа. Ухаалаг гар утас болон батерейны ажиллагааг шалгах төхөөрөмж үйлдвэрлэдэг Cadex компани Battery University сайтдаа ийнхүү зөвлөжээ.

Хаа таарсан газраа, бага, багаар цэнэглэ. Энэ нь зайнд дарамт учруулдаггүй.

Үлдсэн багахан цэнэгээ ингэж ашиглах нь батерейг хурдан муутгадаг.

Battery University ухаалаг гар утасны литиум-ион батерей 65-75%-тай байвал хамгийн удаан хэрэглэгддэг гэж зөвлөлөө.

Хоёр дахь сонголт бол 45-75%. Хүсвэл та өдөр бүр хэдэн цагт цэнэглэх талаар төлөвлөгөө гаргаж болно шүү дээ.

Утасныхаа цэнэгийг 25% байхад нь 100% болтол цэнэглээд байвал батерейн нас богинсоно гэсэн үг. Литиум-ион батерейг дүүртэл цэнэглэх хэрэггүй. Өндөр хүчдэл батерейнд ачаалал нэмдэг.

Шөнөжин цэнэглэх байтугай зайгаа 100% дүүртэл нь цэнэглэх муу гэдгийг мэдэж авлаа. Тэгвэл дүүрчихээд байхад нь залгаатай байлгана гэдэг бүр ч муу байж таарна.
Утсаа 100% болсон үед нь салгаарай.
Сэтгэгдэл бичих (2)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.