Цар тахлын энэ үед зайнаас буюу гэр гэрээсээ цахимаар ажиллах нь хамгийн эрсдэлгүй, үр дүнтэй арга юм. Цаашид нөхцөл байдал хэвийн амьдралд шилжсэн ч заавал ажлын байранд очих шаардлагагүйгээр ажлын энэ арга барил үргэлжлэх нь тодорхой.

Иймд зайнаас ажиллаж байгаа хүмүүс зайлшгүй эзэмшсэн байх 6 чадварыг онцлон хүргэж байна.


1. Бусын оронд өөрийгөө тавьж үзэх 

Ажлын хамт олон, хамтран ажиллагсдаасаа хол ажиллаж байгаа учраас ойлголтын түвшин, бусдын оронд өөрийгөө тавьж үзэх чадвар зайлшгүй шаардлагатай болж байна. Энэ чадвар нь ялангуяа удирдах түвшний ажилчдад илүү хэрэгтэй юм. Багийн гишүүдээ ямар нэг асуудал, бэрхшээлтэй тулгарч байгааг нь тогтмол шалгаж, хэрэгтэй зүйл байгаа эсэх, гэрийн нөхцөлд ажилдаа төвлөрч чадаж байгаа эсэхийг нь мэдэх нь хэрэгтэй.

2. Асуудлыг хамтаар шийдэх 

Бизнесийн хүндрэл бэрхшээлийг хамтран ажиллаж шийдэх нь чухал. Ямар салбар нэгжид ажилладгаас үл хамааран асуудал шийдвэрлэх чадвар нь угаас амжилтад зайлшгүй шаардлагатай чадвар юм. Багийн гишүүн бүр өөр төрлийн чадвар, мэдлэгтэй учраас хүн бүрийн өөр чанарыг нэгтгэн эерэг үр дүн гаргах нь зүйтэй. Үүнээс гадна хурдтай, үр дүнтэй ажиллах, оновчтой шийдвэр гаргах үндэс болдог.

3. Дасан зохицох чадвар 

Зайнаас ажиллахад ажлын шинэ нөхцөл, арга барилд дасан зохицож, уян хатан байх нь амжилтад чухал нөлөөтэй.

4. Цагийн удирдлага 

Өдрийн 24 цагийн хэдэн цагийг ажилдаа ,хэдэн цагийг гэр бүлийн хэрэгцээнд зарцуулахаа сайтар бодож тооцоолох хэрэгтэй. Бидний ихэнх нь стандарт болох өдрийн 8 цагийг ажилдаа зарцуулдаг. Гэвч зайнаас буюу гэрээсээ ажиллах нь хэтрүүлэн ажиллах, урт хугацааны ачаалал, стрессийг бий болгох эрсдэлтэй. Өөрийн цагийн хуваарь, хүлээлтээ удирдаж, төлөвлөж, хийх ёстой ажлуудаа ач холбогдлоор нь ангилах шаардлагатай.

5. Дижитал хэл 

Зайнаас ажиллах нь цэвэр дижитал харилцаан дээр суурилж байна. Дижитал хэлбэрээр мэдээллийг таньж, үнэлж, цуглуулж чадах нь зайнаас ажиллаж байгаа хүмүүст маш чухал чадвар юм. Сүүлийн үеийн дижитал хэрэгсэл, техникүүдтэй танил болсноор сурах цагаа хэмнэж, үр ашигтай байхад тусална.

6. Аман харилцаа 

Хэдийгээр зайнаас ажиллахад бид бичгийн харилцаанд илүү төвлөрөх мэт боловч, олон видео уулзалт, хурал нь бичихээс илүү ярилцах шаардлагыг бий болгож байна. Аман харилцаа нь бидэнд илүү сайн ойлголттой болгоход тусалдаг.