Эмэгтэй хүний бие махбодийн талаар хэний ч таамаглаагүй 25 баримт:
- Эмэгтэй хүний тархины цахилгаан үйл ажиллагаа унтаж байх үед зөвхөн 10% буурдаг. Тиймээс эмэгтэй хүмүүсийн нойр мэдрэг байдаг.
- Эмэгтэй хүний хажуугийн хараа сайн хөгжсөн. Харин эрэгтэй хүмүүс эсэргээрээ гол хэсгийн хараа буюу тунелээр харж байгаа мэт хардаг.
- Эмэгтэй хүн эстрогенээс болж эрчүүдийг бодвол өвчлөлт ихтэй байдаг. Гэхдээ тэд өвдөлтийг илүү тэсвэрлэх чадвартай.
- Эмэгтэй хүний нэг хөх нөгөө хөхөөсөө том байдаг (ихэвчлэн зүүн).
- Прогестерон, кортизол, эстрадиол дааврын өндөр түвшин нь овуляцын үед эмэгтэй хүний түгшсэн, аюул тулгарсан мэт мэдрэмжийг төрүүлдэг. Тиймээс эмэгтэй хүн эрэгтэй хүнээс илүүтэй аюул тулгарсанг мэддэг.
- Үс унаж халзрах бол Х-холбогчийн рецессив шинж чанар. Өөрөөр хэлбэл эрэгтэй хүмүүс ээжээсээ өвлөн авдаг.
- Эмэгтэй хүний хэлэнд олон төрлийн амтат жор байдаг. Магадгүй тийм учраас эмэгтэй хүмүүс амттай зүйлд дуртай байдаг байх.
- Эмэгтэй хүний тархи эрэгтэй хүнийхээс илүү зузаан байдаг, бүр 30% илүү олон үетэй. Тиймээс эмэгтэй хүмүүс далд нууцлагдмал зүйлийг даван гарахад илүү сайн байдаг.
- Эмэгтэй хүн нэг килограмм жин нэмэхэд хөхөнд 20 грамм жин нэмэгддэг. Яг энэ зүйл турах үед эсэргээрээ байдаг.
- Эмэгтэй хүн яагаад үнэртэн ялгахдаа сайн байдаг гэдгийг мэдэх үү? Эмэгтэй хүний үнэрлэх чадвар эрэгтэй хүнийхээс илүү байдаг учираас.
- Эмэгтэй хүний биед байдаг хоёр Х-хромосомын ачаар эмэгтэйчүүд архаг өвчингүй, хүндрэлгүй байдаг.
- Эмэгтэй хүний яриаг хоёр тархины төв хариуцдаг. Тиймээс эмэгтэй хүн өдөрт 8000 үг асуудалгүй хэрэглэдэг. Мөн 3000 хүртэл дуу авиа, 10000 хүртэл үгний эсрэг дохиоллыг ашигладаг. Харин эрэгтэйчүүд энэ үзүүлэлтээс хоёр дахин бага байдаг.
- Эмэгтэй хүмүүс эрэгтэй хүмүүсээс удаан өөхөө шатаадаг (өдөрт ойролцоогоор 50 калори).
- Эмэгтэйчүүдийн сонсох эрхтэн сайн хөгжсөн, тэд эрэгтэй хүмүүсээс илүү өндөр давтамжтай дууг ялгадаг байна.
- Эмэгтэй хүн эрэгтэй хүнээс илүү өнгө ялгадаг гэдгийг сонсоод та гайхахгүй биз. Өнгө ялгах чадвар нь шууд Х-хромосомтой холбоотой байдаг.
- Эмэгтэй хүний зүрх эрэгтэй хүний зүрхнээс илүү хурдан цохилдог.
- Эмэгтэй хүний хүзүү илүү уян хатан, хөдөлгөөнтэй байдаг. Тиймээс эмэгтэй хүнийг дуудах үед эмэгтэй хүн толгойгоо эргүүлэн хардаг. Харин эрэгтэй хүн ихэвчлэн биеэ эргүүлэн хардаг байна.
- Эмэгтэй хүн эрэгтэй хүнд дассан байдал нь эрэгтэй хүн эмэгтэй хүнд дассан байдлаас илүү хүчтэй байдаг. Тиймээс эмэгтэй хүмүүс гэр бүлийн амьдрал зохиох гэж илүү их хүсдэг. Энэ нь окситоцины хэмжээ ихэссэнтэй холбоотой байдаг. Мөн эмэгтэй хүмүүсийн тархины хэсгүүд илүү хөгжсөн байдаг.
- Дур хөдөлгөдөг цэгүүдийн талаар мэдээлэл хүлээж байна уу? Тэгвэл энэ байна. Эмэгтэй хүний арьс эрэгтэй хүнийхээс 10 дахин илүү мэдрэмтгий байдаг.
- Эмэгтэй хүний бие температурт хариу үйлдэл үзүүлдэг. Дулаанаас болж зөөлөн болж, хөхний толгой томордог.
- Эмэгтэй хүний хөх булчингийн эд эсгүй байдаг.
- Эмэгтэй хүний үсний диаметр эрэгтэй хүнийхээс хоёр дахин бага байдаг.
- Эмэгтэй хүнд ташаал ирэх хугацаа- 10-20 минут байдаг. Харин эрэгтэй хүмүүст дундажаар 4 минут хангалттай байдаг.
- Эмэгтэй хүний булчин, шөрмөс илүү уян хатан байдаг. Тиймээс эмэгтэй хүн эрэгтэй хүнээс илүү уян байдаг байна.
- Эмэгтэйчүүдийн 30% нь жирэмсэн байх үедээ идэж болохгүй зүйлд дурладаг. Юмыг яаж мэдхэв арьсан гутлаа цааш нь далд хийгээрэй ;)
Та өмнө нь эдгээр баримтуудын талаар мэдэж байсан уу?
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.