Судалгаа: Сэтгэл гутралыг гурван долоо хоногийн дотор эмчлэх боломжтой

Л.Дэлгэрмаа
11 сарын 03, 2022

Эрдэмтэд сэтгэл гутралыг богино хугацаанд эмчлэх чадвартай эмийг лабораторийн аргаар гарган авсан судалгааны үр дүн Их Британийн Анагаах Ухааны Сэтгүүл дээр нийтлэгджээ.

Энэхүү эмийг сэтгэл заслын эмчилгээнд хэрэглэдэг Псилоцибин нэртэй мөөгнөөс гаргасан авсан ажээ. Судалгаагаар эмийг ямар тунгаар уух нь сэтгэл гутралыг эмчлэхэд тустай байгааг тодруулахыг зорьсон байна.

Үр дүнгээс үзэхэд архаг сэтгэл гутралтай өвчтөнүүд уг эмийг 25 мг тунгаар гурван долоо уухад л мэдэгдэхүйц өөрчлөлт гарч, өвчтөнүүдийн сэтгэл зүйн байдал дээрдсэн байна. 

Лондон хотын Кингс Коллежийн профессор Энтони Клиар “Сэтгэл гутралын эмчилгээнд хэрэглэдэг бусад эмүүд үйлчилж эхэлтэл дор хаяж хоёр сар шаарддаг. Гэтэл энэхүү туршилтаар хурдан хугацаанд үр дүнгээ өгөх эмийг амжилттай гаргасан авсан нь сайшаалтай” хэмээжээ. 

Энэхүү судалгааг АНУ, Канад, Их Британи болон Европын улсууд зэргээр нийт 22 хотод зэрэг хийсэн аж.


Эх сурвалж:CNN

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.