Саяхан би гайхалтай үг сонслоо. “Хүн бүр өсөн дэвжихээр тэмүүлдэг. Модны үндэс дээр ургалтыг нь зогсоох гэж бетон тавьбал юу болох вэ? Тэр мод хажуу тийш ургаж эхэлнэ. Хүн ч мөн адил. Доройтох нь мөн өсөлт юм. Гэхдээ хажуу тийш”.

Хэрэв хүн өсөхгүй бол доройтдог. Энэ бол хууль

Иймээс өөрийн чиглэлээр байнга хөгжих нь маш чухал. Хэрэв бид хүч хөдөлмөрөө зарцуулж даалгавраа хүндрүүлэхгүй бол бид доройтдог.

Хамгийн дуртай, хүсч байгаа зүйлээ хийж анхаарлаа төвлөрүүлэх үед жинхэнэ ид шид бий болдог. 

Миний танил нэг мэс засалч энэ байдлыг чадварлагаар тайлбарласан юм. “Би мэс барьж ажиллахдаа өөрийгөө жинхэнэ зураач шигээр мэдэрдэг. Леонардо Да Винчигээс ч дутахгүй. Би 8 цаг мэс засал хийхдээ цаг хугацааг анзаардаггүй. Хэрхэн сонирхолтой санал хүлээж авах нэг нууц надад бий. Эрүүл мэндийн хурал цуглаанд явж өөрийн нэрийн хуудсыг хүмүүст тарааснаар шилдэг саналуудыг би олж авч чаддаггүй байсан. Харин бусдаас юу авч болох вэ гэдэг зүйлийг мартан зүгээр л их ажиллаж эхлэхэд надад хамгийн шилдэг саналууд ирдэг” гэсэн юм.

Та магадгүй анзаарч байсан байх. Дуртай ажлаа, үнэн сэтгэлээсээ хийгээд, анхаарлаа төвлөрүүлсэн байх үед та бүх хүмүүст хэрэгтэй болдог. Таныг өглөө, өдөр, оройн хоолонд урьдаг, тусламж гуйдаг, илтгэл тавиулахаар урьдаг гэх мэт.

Та дуртай зүйлээ хийж байгаа бол бусдаас, орчлон хорвоогоос “Чихэр өгөөч, чихэр өгчих л дөө!” гэж гуйх шаардлагагүй байдаг. Та зүгээр бүрэн бүтэн хүн болж орчлон хорвоо өөрөө чихэр барин тань дээр ирдэг.


Үргэлжлэлийг "Амьдралаа өөрчлөх 100 арга" номоос уншаарай

1. Интерном дэлгүүрийн бүх салбар
2. Номин УИХ дэлгүүр (Маjestic)
3. Хүргэлт: 88187875