Бидний ихэнх нь амжилтанд хүрэхийг хүсдэг. Бид гайхалтай түүх, амжилтанд хүрсэн хүмүүсийн ярилцлагыг тэдэнтэй адилхан болхын тулд уншдаг. Гэхдээ бид төгс амьдралын “жор”-ын дэлгэрэнгүйг олж мэдэхийг хүсдэг. Амжилтанд хүрсэн хүмүүс үргэлж өглөөд юу хийдэг, юу иддэг, ажил амьдралаа хэрхэн яаж салгадаг, хэр их ажилладаг вэ гэдэг асуултанд хариулах болдог. Та амжилтанд хүрсэн хүмүүсийг амралтанд явахаас өмнө юу хийдэг тухай бодож үзэж байсан уу? Тэдний зарим зуршил их сонирхолтой.


#1. Тэд унших дуртай

Ихэнх амжилтанд хүрсэн хүмүүс унтахын өмнө ном уншдаг гэдгийг судлаачид тогтоожээ. Тэгвэл Билл Гейтс, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, загвар зохион бүтээгч Вера Вон нар унтхынхаа өмнө ном уншдаг юм байна.


#2. Тэд амрах хэрэгтэй гэдгийг санадаг

Амжилтанд хүрсэн хүмүүс унтхынхаа өмнө ажилладаггүй. Гэхдээ энэ нь ажиллах дуртай, ажилсаг, гэгээ ортол ажлын цаг нь дуусдаггүй хүмүүст хамааралгүй юм. Мэдээжийн хэрэг амрах хэрэгтэй. Амрах маш олон арга бий.


#3. Тэд бүгдийг эргэн санах дуртай

Бидний хайрлаж хүндэлдэг ихэнх хүмүүс дужсамж үлдээсэн газраа эргэн очиж аялах дуртай байдаг. Энэ нь тэдэнд хамгийн чухал үеэ үргэлж санан дурсаж байхад тусалдаг юм. Сэтгэл, оюун санаа болон бие махбодь, тархи ажилаас өөр зүйлийг хүсэх үед амрахгүй бол амжилтанд хүрч чадахгүй.


#4. Тэд мөрөөддөг

Мөрөөдөл нь амжилтанд хүрэх замд түлхэц болж өгдөг. Шинэ түвшинд гарахын тулд мөрөөдхөөс гадна амжилтанд хүрсэн хүмүүс тархийг амраах зорилгоор, шинэ зорилготой болохын тулд мөрөөддөг байна.


#5. Тэд мараагшийн төлөвлөгөө гаргадаг

Гайхалтай амжилтанд хүрсэн хүмүүс хязгааргүй ажлын соёлоор гайхагддаг. Тэд зөвхөн ажлын 9-18 цаг хүртэл ажилладаггүй. Тэд яааралтай ажил байхгүй байсан ч маргаашийн ажилаа төлөвлөдөг. Үүнд зарцуулсан хэдхэн минут дараа нь маш их үр өгөөжийг өгдөг.


#6. Тэд анаахарлаа шилжүүлж чаддаггүй

Ажил болон бусад асуудлуудаасаа хүмүүс амрахын тулд гар утас, компьютер, таблет болон бусад цахилгаан төхөөрөмжүүдээ салгах хэрэгтэй болдог. Судлаачид хүммүүсийн унтахын өмнө эдгээр төхөөрөмжүүдийг ашиглах нь тайван амрахад садаа болдог гэдгийг тогтоожээ. Харин амжилт амарсан чанараас шууд хамаардаг.


#7. Тэд гэр бүлийн чухалыг санадаг

Гэр бүл үргэлж нэгдүгээрт байх ёстой. Ажил гэр бүл (эхнэр, үр хүүхэд, тэжээвэр амьтан) хоёрын тэнцвэрийг олох хэцүү бөгөөд хэзээ ч хэлэлцдэггүй зүйл. Тэднийг хэн амжилтанд хүргэж байгааг тэд санадаг бөгөөд үргэлж хариу үйлдэл үзүүлдэг.


#8. Тэд талархахаа мартдаггүй

Амжилттай хүмүүс амьдралынхаа хамгийн чухал болон хэрэгтэй зүйслийг тэмдэглэдэг. Зарим нэг нь талархалын дэвтэртэй бөгөөд юуг ч мартахгүйн тулд тэмдэглэдэг аж. Энэ бол маш чухал зуршил юм. 


#9. Тэд алжаал тайлахаа мартдаг

Амжилтанд хүрсэн хүмүүс үргэлж стрессийг даван туулах хэрэг гардаг. Удаан хугацаанд стресстэй байсан хүн сэтгэл санаагаа цэгцлэх хэрэгтэй байдаг. Зарим нэг нь сэтгэл санаагаа цэгцлэхийн тулд фитнессэр хичээллэдэг. Харин зарим нэг нь бясалгал хийж, хөгжим сонсож эсвэл зүгээр л бүлээн баннанд хэвтдэг.


#10. Тэд унтахын өмнө согтууруулах ундаа хэрэглэдэггүй

Бүр мөсөн согтууруулах ундаанаас татгалзах тухай яриагүй байна. Харин зарим амжилтанд хүрсэн хүмүүс унтахын өмнө согтууруулах ундааг хэрэглэдэггүй. Энэ нь санаатайгаар ч бай санаатайгаар бус ч бай унтахаас өмнө сонгтууруулах ундаанаас татгалзсанаар таны норны чанар сайжрах юм.