УИХ-ын гишүүн Д.Гантулгыг найзынхаа дүүг  хүчиндсэн гэх хэрэг Улсын Ерөнхий прокурорт шалгагдаж байна. Анхан болон дунд шатны шүүхээс уг хэргийг гэмт хэргийн шинжтэй үйлдэл биш гэж үзсэн ч хохирогч тал шүүхийн шийдвэрт гомдолтой гэдгээ бидэнд хэллээ. Тодруулж хэлбэл дүүгийнхээ өмнөөс хуулийн байгууллагад хандсан Ч.Саранзаяа ийм байр суурь илэрхийлж, Авлигатай тэмцэх газар, УИХ-ын гишүүн Д.Гантулга, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг “Эд мөрийн баримтыг  устгасан” хэмээн хардаж   шалгуулах өргөдөл өгснөө хэллээ.Д. Гантулга гишүүнээс энэ талаар тодруулахаар холбогдох гэсэн боловч утсаа салгасан байсан юм. Харин түүний туслах О.Түвшинцэнгэл  “Гишүүн энэ асуудлаар ямар нэгэн тайлбар өгөхгүй гэж байгаа. Хууль, хяналтын байгууллагаас шийдвэр нь гарчихсан шүү дээ” гэсэн хариу өгсөн юм.