Английн economist.com сайтад "Монголчууд бүгдээрээ приус машин унадаг" гэсэн гарчигтай нийтлэл өнгөрсөн мягмар гарагт гарчээ.

Монголчуудын талаар Экономист сайтад гарсан тус нийтлэлээс орчуулан хүргэж байна.

"Приус машин нь хямд, бага шатахуун хэрэглэдэг, мөн  асахдаа хурдан.

Монгол улсын нийслэл Улаанбаатарт Япон машиныг дийлэнх хүмүүс нь унадаг. Хэрвээ та Сүхбаатарын талбайгаас харвал автозамын нэгдүгээр эгнээнд зорчигчдын тэн хагас нь уг машинаар зорчиж байгааг анзаарах болно. Машины ил худалдааны ихэнх нь зөвхөн тус суудлын машиныг борлуулахаар нээгдсэн бөгөөд Монголын машины импортын 60 хувь нь хагас цахилгаан хөдөлгүүртэй машинууд байна.

Яагаад приус машин Монголд өндөр хэрэглээтэй болсон бэ гэхээр хагас хөдөлгүүр нь түлш бага хэрэглэдэг учраас хэрэглэхэд үр ашигтай. Мөн машины өөрийнх нь үнэ хямд аж. 

"Улаанбаатар пост" орон нутгийн сонины мэдээлснээр, хуучин Prius машиныг 2000-хан доллараар худалдаж авах боломжтой. Учир нь Монголд импортоор орж ирсэн машинуудын дийлэнх нь Япон улсаас авчирсан хуучин машин байдаг. Японд гурван жилээс илүү хэрэглэсэн машинууд нь үнэтэй аюулгүйн тест хийлгэх хэрэгтэй болдог. Энэхүү тестийг хийлгэхийн оронд Японы жолооч нар шинэ машин худалдаж авдаг байна. (Тестийн гол зорилго нь энэ бөгөөд дотоодын машин үйлдвэрлэгчдийг дэмжих зорилготой). 2017 онд Япон улс хагас хөдөлгүүртэй 30 мянган авто машиныг Монгол улсад экспортолсон байна.

Улаанбаатар хот нь агаарын бохирдлын асуудалтай тулгараад байгаа учраас Засгийн газраас нь агаарын бохирдлыг бууруулахын тулд хагас хөдөлгүүртэй машиныг татвараас чөлөөлсөн нь тус машиныг унах түлхэц болсон байна. 

Нийслэл хот нь өвлийн улиралд агаарын бохирдлоор дэлхийд тэргүүлж буй бөгөөд орон нутгийн хүмүүс халаалт болон эрчим хүч үүсгэхийн тулд нүүрсийг өргөнөөр хэрэглэдэг аж. Хибрид машинууд нь татваргүй орж ирдэг ба агаарын бохирдлын татвараас мөн чөлөөлөгддөг. 

Гэхдээ Prius-ийг өөлөх шалтгаан гэвэл аюулгүйн ажиллагаа юм. 


Эх сурвалж: https://www.economist.com