Баримт нэг: Хүмүүс сексддэг. Баримт хоёр: Байгалийн энэ зан үйлийг найруулагчид кинондоо аль болох бодитоор харуулахыг хүсдэг. Харин доорх 15 киноны жүжигчид найруулагчийн эл зорилтыг бодит болгох үүднээс жинхнээсээ харилцаанд орсон байна. 

'Love'

2015 онд гарсан эл кино гурвалсан секс, дур тавилтыг яг байгаагаар нь харуулдаг. Найруулагч Гаспар Нойн Love кино эрүүл бус харилцаатай хосын талаар өгүүлдэг. Ной хосуудын халуун дотно байлгахын тулд хосын нийлэмжийг тестээр шалгасан гэнэ. 

'Romance X'

Арт хаус төрлийн кино, 1999 онд хийгдсэн. Гол дүрийн эмэгтэйн найз залуу түүнтэй секс хийхээ больсон тул дур хүслээ хангах арга хайна. Кинонд гардаг секс хэсгүүд нь жинхэнэ, гэхдээ R үнэлгээтэй тул таслаагүй, ориг хувилбарыг нь олж үзэхэд хүндрэлтэй. 

'Otto; or Up with Dead People'

2008 онд гарсан энэхүү кино Берлинд зомбин халдлага гарч байгаа тухай өгүүлдэг. Хэд хэдэн эротик хэсэгтэй, гол дүрүүдийн нэг нь порноны тухай баримтат кино хийдэг. 

'Caligula'

Энгийн кино юу, порно юу гэдэг нь эргэлзээтэй. Гэхдээ Питер О'Тул и Хелен Миррен тэргүүтэй алдартай жүжигчид тоголдог учраас олон нийтийн кино гэж болохоор. Киног насанд хүрэгчдийн Penthouse сэтгүүл продюсерласан. 

'Shortbus'

2006 оны энэ кино дур ханахыг хүсэн адал явдал эрэлхийлж яваа бүсгүйн тухай өгүүлдэг. Энэ кинонд тоглосноосоо болоод Сүк Юин радион хөтлөгчийн ажлаасаа хөөгдөх шахсан. 

'9 Songs'

Хипстер, бодитой сексээс таашаал авдаг бол та өөр кино хайж бүү цагаа алд. 

'The Brown Bunny'

Энэхүү кино анх 2003 онд гарахад Винсент Галло, Клоуи Севинигийн аман сексийн талаар амтай бүхэн ярьж байжээ. Энэхүү кино байж болох бүхий л хязгаарыг давсан. 

'The Idiots'

Дур хүслээ хангахыг хүсдэг хэсэг нөхдийн талаар кино өгүүлнэ. Сексүүдийн дийлэнх нь дуураймал, гэхдээ нэг нь жинхэнэ.

'Cruising'

Аль Пачино эл кинонд цагдаагийн дүр бүтээж, ижил хүйстэн залуучуудыг хөнөөдөг цуврал алуурчны араас хөөнө. Эх хувилбар нь ижил хүйстний секс агуулдаг ч сүүлд хасалт хийжээ. 

'Intimacy'

2001 онд гарсан Британи кинонд сексийн хамтрагчдаа дурласан залуугийн тухай өгүүлнэ. Гэвч тухайн бүсгүй нь гэр бүлтэй, нөхрөөсөө салах бодолгүй байна. Берлиний кино наадмаас Шилдэг кино хүртсэн гэхэд жинхэнэ секс маш их гардаг. 

'Lie with Me'

2005 оны эл кинонд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хайр сэтгэлийн талаар өгүүлдэг. Энэхүү инди бүтээл Торонтогийн олон улсын кино наадамд оролцож, кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан. 

'Antichrist'

Ларс фон Триерийн найруулсан 2009 оны Antichrist киноны гол дүрд Виллем Дафо болон Шарлотта Гейнсбур нар тогложээ. 

'Don't Look Now'

Кинонд гардаг хосын сексийг жинхэнэ, хуурамч гэж олон хүн маргадаг. Гэхдээ үнэнийг бид хэзээ ч мэдэж чадахгүй. Ямартай ч сексийн бүх л төрлийг харуулж байгаа нь хуурамч гэж хэлэхэд их л үнэмшилтэй аж. 

'Nymphomaniac'

Мөн л Ларс фон Триерийн бүтээл. 2013 оны Nymphomaniac кинонд Шарлотта Гейнсбур, Стеллан Скарсгорд, Шиа ЛаБеф, Кристиан Слейтер, Ума Турман болон Виллем Дафо нар тоголдог. 


'In the Realm of the Senses'

Энэхүү кино Сада Абэ гэх бодит гейшан тухай өгүүлдэг. Тэрбээр хайртай залуугийнхаа төмсөг, эрхтэнг тасдаж хөнөөснөөрөө алдартай нэгэн. Киноны секс хэсгүүд хэтэрхий задгай байсан тул X үнэлгээ өгч, АНУ-д гаргахыг хориглосон. Киноны найруулагч хожим нь жүжигчдээ олоход хүнд байсан талаараа хуваалцсан аж.