Заримдаа эцэг эхчүүд хүүхдийг урамшуулж, зоригжуулахын тулд юу хэлж, сэтгэлээ хэрхэн илэрхийлэхээ мэддэггүй. Зүгээр сайн байна, сайн хүүхэд гэсэн үгс хангалтгүй. Хүүхэд өөрийг нь хайрладаг, ойлгодог, хүлээж авдаг гэдгийг ойлгож мэдэх нь маш чухал.

Хүүхдийн сэтгэл судлаачид хүүхдэдээ хэлж байх нэн чухал өгүүлбэрүүдийн жагсаалтыг гаргасан байна. Эдгээр өгүүлбэрүүд таны хайр, энэрэлийг ойлгоход тусална.

ХҮҮХДЭД ИТГЭЛ ТӨРҮҮЛЭХЭД:

  • Би чамд найдаж байна.
  • Би чамд итгэж байна.
  • Би чиний сонголтыг хүндэлж байна.
  • Энэ амаргүй байх болно, гэхдээ би чамайг хийж чадна гэдэгт итгэлтэй байна.
  • Чи бүх зүйлийг зөв хийж байна.
  • Чи бүх зүйлийг гайхалтай ойлгож байна.
  • Чи үүнийг яаж ийм сайн хийж чадсан юм бэ?
  • Чи надад үүнийг заагаад өг, би ч гэсэн чам шиг сайн хийж сурмаар байна.
  • Чи үүнийг надаас илүү сайн хийж чадна.
  • Чи үүнийг надаас илүү сайн хийж байна.

ХЭЦҮҮ АЖИЛД ИДЭВХЖҮҮЛЖ ИТГЭЛ ӨГӨХӨД:

  • Би чамайг ямар их хүч хөдөлмөр зарцуулж байгааг харж байна.
  • Чи ямар их хичээж байгааг би харж байна.
  • Чи үүнийг хийхийн тулд маш шаргуу ажиллаж байна, чи маш сайн хийж байна.
  • Чи гайхалтай дэвшил гаргаж байна.
  • Чи үүнийг хийхийн тулд маш их цаг зарцуулсныг би харж байна.
  • Чи үүнийг биелүүлэхийн тулд хэр их хичээл зүтгэл гаргасныг би төсөөлж байна.
  • Энэ үр дүнд хүрэхийн тулд чи маш их хөдөлмөр зарцуулсан байх.
  • Чиний бүх ажил амжилттай боллоо.

ХАМТ ӨНГӨРҮҮЛЖ БАЙГАА ЦАГТ ТАЛАРХАХ:

  • Чи надтай цагийг өнгөрөөж байгаад би маш их баяртай байна.
  • Би маргааш чамтай тоглохыг хүлээж тэсэхгүй нь.
  • Үүнийг чамтай хийхэд маш сонирхолтой байна.
  • Надад чамтай тоглох маш их таалагдлаа.
  • Чи гэртээ надтай хамт байгаад би баяртай байна.
  • Би чамтай байхад маш их хөгжилтэй байдаг.

ТЭДНИЙ АЖЛЫГ ДҮГНЭХЭД ТУСЛАХ:

  • Чи үүний тухай юу гэж бодож байна?
  • Чи үүнд бахархах хэрэгтэй.
  • Чи юунд хамгийн их бахархаж байна вэ?
  • Чи энэ талаар юу гэж бодож байна?
  • Чи өөрийнхөө алжыг хэрхэн дүгнэж байна?
  • Чи үр дүнгийн талаар ямар бодолтой байна вэ?
  • Чи үүнийг хэрхэн ашиглахыг хүсэж байна вэ?

ТАЛАРХАХ:

  • Үүнийг хийсэнд маш их баярлалаа.
  • Чи надад тусалсанд би маш их баяртай байна.
  • Чи надад маш их тусаллаа.
  • Ойлгосонд баярлалаа.
  • Би чамгүйгээр юу хийх байсан бол.
  • Чиний тусламжгүйгээр би юу ч хийж чадахгүй байсан.
  • Чи үүнийг илүү хурдан хийхэд тусаллаа.
  • Гэр чиний ачаар маш цэвэрхэн байна.

ХАРЖ БАЙГАА ЗҮЙЛЭЭ ТАЙЛБАРЛА:

  • Чиний унтлагын өрөө маш цэвэрхэн байна.
  • Хөөх, чи ороо хураачихсан байна. Гайхалтай!
  • Энэ зурган дээр маш олон сайхан цэцэгс байна.
  • Чамайг хичээснийг би харж байна.
  • Чи өөрөө ширээгээ цэвэрлэснийг би харлаа. Сайн байна!

СЭТГЭЛЭЭ ИЛЭРХИЙЛ:

  • Би чамтай цагийг өнгөрөөх дуртай.
  • Чи гэртээ байхад би аз жаргалтай байдаг.
  • Би чиний баг хамт олны нэгээхэн хэсэг байх дуртай.
  • Би чиний бодлыг сонсох дуртай.
  • Чи надад байгаа болохоор би маш их баяртай байна.
  • Чи надад туслахаар дэргэд минь байхад би маш их баяртай байдаг.