Нарны гэрэл нь хүмүүст эерэг энергийг авчрахаас гадна бидэнд сөрөг нөлөө үзүүлдэг. 

Бид нар салхинд гарахдаа арьсандаа анхаарахаас гадна, нүдэндээ анхаарал хандуулах хэрэгтэй. Нарны гэрэл нь нүдэнд анзаарагдахгүй ч яваандаа нүд хуурайших, загатнах зэрэг муу үр дагаварыг авчирдаг. Энэ нь зөвхөн нарнаас биш орчины тоосжилтоос ч гэсэн хамаарна. Тийм учраас нарны шил нь таны загварын акксесуараас гадна нүдний эрүүл мэндэд нэн тустай. 

Хэрвээ та өглөө босоод өөрийгөө харагдахыг хүссэн хэмжээндээ байж чадахгүй байна гэж үзвэл эсвэл өмнөх оройн уусан алкохол тань гараагүй бол, мөн хэн нэгнээс сэтгэл хөдлөлөө нуухыг хүсвэл шилээр халхалж болох юм. Хүн бүрт заавал ч үгүй өөрт нь тохирсон шил байх шаардлагатай. 

Тэгвэл өөртөө тохирсон шилийг яаж сонгох вэ?

1. Шилийг хэзээ худалдаж авах вэ?

Энэ дагалдах хэрэгсэлийг худалдаж авахад тохиромжтой үе нь нартай өдөр юм. Нартай өдөр яаж харагдахыг шууд туршиж үзэх боломжтой. Өнгөний хараа нь нүдний шилний газар зүүхээс эрс ялгаатай. Тийм учраас нарны тусгал шууд тусдаг цонхны дэргэд зүүж үзэх шаардлагатай. Ингэснээр та 100 хувь хараанд тань яаж нөлөөлөхийг мэдэх боломжтой юм.

2. Шилний хэмжээ

Нэн чухал хүчин зүйл бол нарны шилний хэмжээ юм. Янз бүрийн хүрээ, төрөл бүрийн сонголттой линз байдаг. Хамгийн тохиромжтой нарны шил нь нүдний бүх хэсгийг хамарсан, хүсвэл түүнээс ялимгүй том байх ёстой. Нүдийг бүрэн халхлаагүй бол таньд ашиггүй бөгөөд мөнгөө дэмий зүйлд зарцуулж байгаагаас ялгаагүй гэдгийг анхаараарай.

3. Өөрийн нүүрний хэлбэрийг мэддэг байх

Нүдний шилийг нүүрний хэлбэрт тохируулан сонгох нь чухал. Нүүр нь дугуй, дөрвөлжин, зуувин,  алмаз, зүрхэн хэлбэртэй байдаг.


4. Дугуй 

Ийм хэлбэртэй нүүртэй бол өргөн хүрээтэй шил илүү тохиромжтой. Дугуй царайгаа улам дугуй харагдуулахгүйн тулд нүүрний хэлбэрийг засч зуувиндуу харагдуулах хэлбэрийг сонговол зохимжтой. Мөн эрвээхэй хэлбэртэй шилийг сонгож болно.


5. Дөрвөлжин 

Нүдний дугуй хэлбэртэй төстэй юмуу зуувин хүрээ нь тохиромжтой. Ийм төрлийн нүүрний онцлог чанарыг арай зөөлөн болгох хэрэгтэй.


6. Зуувин 

Танд гайхалтай мэдээ дуулгахад ийм царайнд ямар ч төрлийн шил зохицно. Тийм учраас өөрт таалагдсан шилээ сонгоход л хангалттай. Гэхдээ зуувин хэлбэртэй шил сонговол өөрийн тань царайны хэлбэрийг алдагдуулах магадлалтай тул анхаараарай.

7. Алмаз 

Та ретро стильд дуртай юу? Хэрвээ таны хариулт “тийм” бол та дараах зураг шиг төрлийн шил зүүх нь тохиромжтой. Хэрвээ та дургүй бол юу ч гэсэн зүүгээд үзээрэй. Мөн өргөн хүрээнээс татгалзаарай. Дугуй хүрээтэй, зуувин хүрээ тохиромжтой байх магадлалтай.