Хоёр жилийн өмнөөс болзож удаагүй жирэмсэн болж Сторми охиноо төрүүлсэн билээ. Стормин одоо 17 сартай, аав ээж хоёр нь ихэвчлэн тусдаа амьдардаг. Харин саяхнаас хос хоёр албан ёсоор хуримаа хийж, гэр бүл болно гэсэн яриа гарлаа. 

Нэрээ нуусан эх сурвалж “Кайлид хурим тийм ч чухал биш. Харин Трэвис эсрэг байр суурьтай болж эхэлсэн. Кайли хуримаа хиймээр байна гэж хэлээгүй, Трэвисийн л санаа” хэмээн Us Weekly-д ярьсан аж.

 

Грэммийн шагналт 28 настай рэппер 21 настай нүүр будгийн магнатад гэрлэх санал тавих хүсэлтэй буйгаа Rolling Stone сэтгүүлд өнгөрсөн арванхоёрдугаар сард хуваалцсан билээ. Тухайн үед “Тэр надтай хамт байх учиртай. Түүнээс өөр хэн ч биш. Бид удахгүй хуримлана. Татгалзахын аргагүй санал тавихдаа бэлдэх хэрэгтэй байгаа” гэжээ. 

Тэд нэг нэгнээ нийгмийн сүлжээнд “эхнэр”, “нөхөр” л гэж дууддаг. Басхүү Кайлигийн найзууд болон эгч Ким Кардашьян нь хос хоёрыг гэрлэлтээ батлуулахыг дэмжиж, ил далд ухуулга хийсэн тухай Daily Mail дамжууллаа. 

Хуримаас гадна Кайли ахиад нэг хүүхэдтэй болох хүсэлтэй байгаа. Ойрын ирээдүйд Сторми охин бяцхан дүүтэй болвол ойр дотныхон нь гайхахгүйг эх сурвалж хэлсэн. Тодруулбал, “Кайли ээж байх тун дуртай, ахиад хүүхэд төрүүлэхээр догдлон хүлээж байгаа” хэмээжээ.