Сүүлийн үед хөвсгөр бүсгүйчүүд туранхай бүсгүйчүүдээс илүү эрчүүдийн анхаарлыг татдаг болоод байгаа хэдий ч тарган ч бай туранхай ч бай гоё галбиртай бүсгүйчүүд анхаарлын төвд хэвээр. Олон сая эмэгтэйчүүд нарийн бэлхүүс, гэдэстэй болохыг мөрөөддөг. Тэгвэл бид танд тус болох зөвөлгөөнүүдийг бэлтгэлээ.


1. Бөөрөлзгөнө, бэрсүүт жүрж.

Японы эрдэмтдийн үзэж буйгаар бөөрөлзгөнөд агуулагддаг кетонууд илүүдэл жинтэй идэвхитэй тэмцэж өгдөг. Иймд хоол тэжээлийн мэргэжилтнүүд хооллохоос 15 минутын өмнө хагас аяга жимс идэхийг зөвөлдөг байна.

Харин жимсний бус саруудад жимсийг бэрсүүт жүржээр орлуулж болно. Ийм төрлийн цитрусэн жимснүүд өөх хайлуулах үйлчилгээтэй. Хэрэв хооллохын өмнө тал бэрсүүт жимж хоёроос гурван сарын хугацаанд хэрэглэвэл хоёр килограмм хасах боломжтой.


2. Тамхи татдаг хүмүүсийн бэлхүүс өргөн.

Британий эрдэмтдийн судалгаагаар тамхи татдаг хүмүүсийн бэлхүүс таазны өргөний харьцаа тамхи татдаггүй хүмүүсийн бэлхүүс таазны өргөний харьцаанаас хамаагүй өргөн байдаг гэжээ. Уг судалгаанд 22000 эрэгтэй, эмэгтэй хүн оролцсон бөгөөд жин, өндөр, тамхи татаж буй хугацаа, бэлхүүс болон таазны өргөн дээр үндэслэн дүгнэлтийг гаргасан байна.


3. Авакадо.

Хоол тэжээлийн мэргэжилтнүүд авакадо болон оливийн тосыг биенд тэр дундаа бэлхүүс, гэдэсний хэсэгт хуримтлагдах өөхөнд садаа болдог гэжээ. Тиймээс дөрвөн долоон хоногийн турш авакадогийн дэглэмийг барьснаар та өөрийн хүссэн хэмжээний бэлхүүст хүрэх боломжтой юм.


4. Хүйтэн ус.

Хүйтэн ус турахад сайн нөлөө үзүүлдэг гэдгийг германы эрдэмтэд баталжээ. Та зөвхөн хоёр аяга хүйтэн ус ууснаар тархи норепинефрин гормоныг үүсгэж эхэлдэг байна. Энэ гормон нь мтоболизмын хурдад нөлөөлдөг. Бодисын солилцоо хурдасхад өөх хайлахад мөн сайнаар нөлөөлдөг гэжээ.


5. Загасны тос.

Та загасны тосыг хангалттай хэмжээгээр авахад зүрх судасны өвчлөлөөр өвдөхөөс сэргийлэхээс гадна илүү галбирлаг болох юм. Францын эрдэмтэд эрүүл хүмүүсийн биен дэх загасны тос липидийн исэлдэлийг өдөөхөөс гадна өөх хуримтлалыг багасгадаг гэдгийг батласан абйна.


6. Алим.

Бэлхүүсийг гоё, нарийн болгох нууцын алим хамгийн сайн мэднэ. Хоол тэжээлийн мэргэжилтнүүдийн судалгаагаар бага илчлэгтэй дэглэм барихын хажуугаар өдөрт 300 грамм алим хэрэглэхэд эмэгтэйчүүд яг адилхан илчлэг багатай дэглэм барьсан хэдий ч алим огт хэрэглээгүй эмэгтэйчүүдтэй харьцуулахад илүү жин хаяж байсан байна.


7. Хүчний дасгал.

Практик судалгаагаар хүчний дасгалууд өөх хайлуулахад хамгийн үр дүнтэй байдаг гэдгийг харуулж байна. 


8. Амьсгалын дасгал, бясалгал, йога.

Америкийн эрдэмтэдийн судалгаагаар 12 долоон хоногийн турш дасгал хөдөлгөөн, бясалгал, йога хийсэн таргалалттай хүмүүсийн биеийн индексийн масс 6 хувиар буурсан байна. Тэгэхээр амьсгалын дасгал, бясалгал, йога хийх нь таны биед эерэгээр нөлөөлөх нь гарцаагүй юм.