Жүжигчин Том Хэнксийг “Америкийн аав” гэж хочилдог. Өдгөө 63 настай тэрбээр гурван хүү, нэг охинтой. Ингээд түүний ярилцлагуудыг нэгтгэн эцэг, эх байх талаар хэлсэн 8 онч үгийг толилуулъя. 

Эцэг, эх байх талаар

“18 жил каффейнаар дутагдсантай л адил.”

Донтолттой тэмцсэн хүүгээ дэмжсэн талаар

“Эцэг, эх үр хүүхдээ нөхцөлгүйгээр хайрладаг. Алхам бүрт нь түшиж, дэмжинэ. Хүүхдүүд нэгэн дээвэр хуваалцахаа больсон л бол үнэнч байдал, зоригийг нь урамшуулах хэрэгтэй.” 

Хувийн орон зайн талаар

“Манайд нэг ч сэтгүүлч очиж үзээгүй, гэрийн маань зураг хаана ч байхгүй. Би гэр бүлээ олон нийтэд гайхуулдаггүй, цаашид ч энэ л хэвээрээ байна.” 

Хүүхдүүдээ “хөрсөнд буулгах” талаар

“Хүүхдүүд минь бусдын адил амьдрах боломжгүй гэдгээ ойлгоосой гэж би хүсдэг. Гэсэн хэдий ч үнэнч байх, буруу, зөвийг ялгах, ёс суртахуун гэх мэт чандлах хэрэгтэй энгийн ёс журам бас бий. Нэгдүгээр зэрэглэлийн зорчигч уу, үгүй юу хамаагүй. Хүмүүс надаас “Та ямар төрлийн аав бэ?” гэж байнга асуудаг. Тэрийг би хүүхдүүдээ том болохоор л хэлж мэднэ шүү дээ. Би насанд хүрсэн Колин хүүгээрээ аймшигтай их бахархадаг. Тэр минь одоо жүжигчин болж өөрийн замаар явж байна. Бүр мэл гайхуулна даа. Эр хүн болж, хэн бүхний үзэлцээд байдаггүй хүнд давааг давахаар зорьсон. Гэхдээ хүү минь надаас нэг ч удаа зөвлөмж, тусламж хүссэн удаагүй. Зүгээр л “Би яах ёстой вэ, аав аа?” л гэж нэг удаа хэлсэн. Миний өчүүхэн мэргэн ухаанд итгэж, үгийг минь сонсоход бэлэн гэхлээр үнэхээр гайхалтай.” 

Орон зай олгох талаар

“Би хүүхэд бүртэйгээ тэс өөр байдлаар харилцдаг. Тэр харилцаа бүр нь өөрийн гэсэн онцлогтой. Гэхдээ надаас өөр хүмүүс тэдний амьдралд байж, сэтгэлийг нь хөдөлгөх хэрэгтэй шүү дээ. Би үүнийг маш сайн мэдэж байгаа.” 

“Гэрсэг эр”-ийн амьдралын талаар

“Би хуучин цагийн л гэр бүлийн тогтолцоогоор гэрлэсэн. Бие биетэйгээ цаг өнгөрөөж, амьдралаа барьж босгоод л. Ритатайгаа 13 жил хамт байх хугацаанд үүнийг орлуулах зүйл юу ч үгүйг ухаарсан. Хэн хэнийхээ өдөр тутмын амьдралд нь утга учиртай, байр суурьтай байхад давуу тал олон бий. Гэр бүл гэж үгээр хэлэмгүй сайхан мэдрэмж дээ.”

Эцэг, эхийн итгэл найдварын талаар

“Бидэнд бүх зүйл байна, одоо Рита бид хоёрын хамгийн чухал даваа бол хүүхдүүдээ л хүмүүжүүлэх. Эцэг, эх бүр л үр хүүхдээ аз жаргалтай, инээд хөөртэй, хүмүүжилтэй, зорилго, хүсэл мөрөөдөлтэй байгаасай гэж хүсдэг. Бид бүгд хойч үеээ хариуцаж яваа. Тэд хүсэл мөрөөдөлгүй оршихуй болчихвол одоо байгаа бүх зүйл няцаагдах болно. Ийм бодолд автаж зарим шөнийг нойргүй өнгөрөөх үе бий.”

Дөрвөн хүүхэдтэй байх талаар

“Аялал бүр адал явдал шүү дээ.”